Байгаль орчныг хамгаалах тухай хууль

Байгаль орчныг хамгаалах тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

 БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

/”Төрийн мэдээлэл”, 1995 он, №5-6/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж

1.Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулиар хамгаалах объект, түүнтэй холбогдсон нэр томъёо

1.Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ:

1/газар, түүний хөрс; 2/газрын хэвлий, түүний баялаг; З/ус; 4/ургамал; 5/амьтан; 6/агаар.

2.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"байгаль орчин" гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;

2/"ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна;

З/"ургамал" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна;

4/"амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна;

5/"агаар" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна;

6/"байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна;

7/3байгаль орчныг хамгаалах” гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийн жам ёсоороо нөхөн сэргээх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна.

8/”байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөл” гэдэгт /цаашид “нөхөрлөл” гэх/ иргэд тухайн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, гэрээгээр зохистой ашиглах, эзэмших зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу зохион байгуулагдаж, энэ хуульд зааснаар гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллага хамаарна.

З.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан объект, тэдгээрийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах талаархи иргэний эрх,

үүрэг

1.Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ: 1/гэм буруутай этгээд байгаль орчинд хортой нөлөөлснөөс эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирсан хохирлыг түүгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

2/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах;

З/байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн сан үүсгэх, нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх;

4/холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах;

5/байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах;

6/сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээгээр ашиглах, эзэмших.

2.Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин

биелүүлэх;

2/байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох;

З/байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх;

4/байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх.

5 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах талаархи төрийн чиг үүрэг, зарчим

1.Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална:

1/хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх;

2/экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах;

З/байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах;

4/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх.

6 дугаар зүйл. Байгалийн баялгийг өмчлөх

1.Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх бөгөөд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

2.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн дагуу ашиглаж болно.

3.Хууль гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ургамал, ой мод, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилж болно.

4.Байгалийн баялгийг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бий болгосон эсэх талаар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, орон нутгийн засаг захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэдгээрт өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН САН, СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ

7 дугаар зүйл. Байгаль орчны үнэлгээ

1.Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус хийнэ.

2.Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хүсч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үнэлгээг өөрийн зардлаар хийлгэх буюу үнэлгээг урьд нь тогтоосон бол түүнийг гүйцэтгэсний зардлыг төлнө.

З.Байгаль орчны үнэлгээг энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрх олгосон аж ахуйн нэгж, байгууллага хийж тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.Аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ олгоно.

5.Дараахь шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны үнэлгээ хийх эрх олгоно:

1/үнэлгээний багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь орон тооны мэргэжлийн боловсон хүчин байх ;

2/хэмжилт, судалгааны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

З/магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас байгаль орчны үнэлгээ хийх арга зүйтэй байх ;

4/үнэлгээ хийх асуудлаархи мэдээллийн сантай байх.

5. Хүчингүй болсонд тооцсон.

8 дугаар зүйл. Байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ

1.Байгалийн тодорхой төрлийн баялгийн хэмжээг тоо, чанар болон мөнгөн үзүүлэлтээр тодорхойлсныг байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ гэнэ.

2.Үнэлгээгээр байгалийн баялгийн нөөцийн хэмжээ, тухайн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх арга хэмжээг тогтоож, байгаль орчны улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ.

З.Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг экологи, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран тогтооно.

4.Нөөцийн мөнгөн үнэлгээг тухайн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамж, байгальд учруулсан хортой нөлөөлөл, шууд хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэс болгоно.

9 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

1. Хүчингүй болсонд тооцсон

2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

З.Нөлөөллийн үнэлгээний зардлыг захиалагч этгээд санхүүжүүлнэ.

4.Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

1О дугаар зүйл. Байгаль орчны төлөв байдлын хяналт - шинжилгээ

1.Байгаль орчны төлөв байдлын хяналт -шинжилгээнд байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамаарна.

2.Төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны төлөв байдлын хяналт - шинжилгээний сүлжээ /цаашид "хяналт-шинжилгээний сүлжээ" гэх/-г зохион байгуулж ажиллуулна.

З.Хяналт -шинжилгээний сүлжээгээр дараахь ажлыг хэрэгжүүлнэ: 1/байгаль орчинд гарах физик, хими, биологийн хувьсал өөрчлөлт, бохирдолтын түвшинд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа хийж байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг тогтоох, үнэлгээ өгөх;

2/байгаль орчин, түүний баялгийн талаар хүн ам, сонирхогч аж ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангах;

3/хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хортой нөлөө, байгалийн аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төсөл боловсруулах.

11 дүгээр зүйл. Байгаль орчны судалгаа, шинжилгээ, түүний санхүүжилт

1.Улсын болон бүс нутгийн хөгжлийн баримжааг тодорхойлох, нэн ховордсон амьтан, ургамлыг нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх, хөрс, ус, агаарыг хамгаалах болон хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаархи судалгаа, шинжилгээний ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

2. Төрийн захиргааны төв байгууллага, зохих шатны Засаг дарга нь эрдэм шинжилгээний болон холбогдох мэргэжлийн байгууллагад байгаль орчны судалгаа, шинжилгээний ажил хийх, төсөл боловсруулах захиалга өгч, зохих төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээс гадна сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн хөрөнгөөр судалгаа, шинжилгээ хийхэд нь дэмжлэг үзүүлнэ.

12 дугаар зүйл. Байгаль орчны мэдээллийн сан

1.Байгаль орчны мэдээллийн улсын нэгдсэн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/ нь:

1/сумын мэдээллийн сан; 2/аймаг, нийслэлийн мэдээллийн сан;

3/улсын мэдээллийн төв сангаас бүрдэнэ.

2.Улсын мэдээллийн төв сан нь төрийн захиргааны төв байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын гүйцэтгэсэн газар, газрын хэвлий, тэдгээрийн баялаг, ой, ус, амьтан, ургамал, агаарт хийсэн ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээний ажлын тайлан, мэдээ, нөлөөллийн үнэлгээ болон аймаг, нийслэлийн мэдээллийн сангийн мэдээ, баримтаас бүрдэнэ.

З.Сум, аймаг, нийслэлийн мэдээллийн сан тухайн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажлын тайлан, мэдээ, баримтаас бүрдэнэ.

4.Сум, аймаг, нийслэлийн мэдээллийн санг тухайн шатны Засаг дарга, улсын мэдээллийн төв санг төрийн захиргааны төв байгууллага тус тус эрхэлнэ.

5.Улсын мэдээллийн төв санг бүрдүүлэх журмыг Засгийн газар тогтооно.

6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын тайлан, мэдээ, баримтыг мэдээллийн зохих санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

7.Иргэн, төрийн өмчийн бус аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний тайлан, зураг төсөл, бусад мэдээллийг төрийн захиргааны төв байгууллага болон зохих шатны Засаг дарга худалдан авч болно.

8.Мэдээллийн сангийн тайланг сумын Засаг дарга жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон 12 дугаар сарын О1-ний дотор аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг дарга 12 дугаар сарын З1-ний дотор төрийн захиргааны төв байгууллагад, төрийн захиргааны төв байгууллага нь улсын нэгдсэн тайланг дараа оны 1 дүгээр сарын З1-ний дотор Засгийн газарт тус тус ирүүлнэ.

9.Засгийн газар байгаль орчны төлөв байдлын талаархи тайланг 2 жил тутамд 1 удаа Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана

1/байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан улсын төсвийн ба төсвийн бус хөрөнгийн зарцуулалт;

2/байгаль орчны төлөв байдлын болон байгалийн баялгийн нөөцийн хувьсал өөрчлөлт;

3/байгалийн баялгийн нөөцийн ашиглалт, нөхөн сэргээлт; 4/орчны бохирдлын эх үүсвэр, түвшин, түүнийг бууруулах талаар

авсан арга хэмжээ, үр дүн.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

1З дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Улсын Их Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх төрийн бодлогыг тодорхойлох;

2/Засгийн газрын өргөн мэдүүлснээр байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах;

З/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

4/байгалийн баялгийн нөөцийг ашигласны болон орчныг бохирдуулсны төлбөр, хураамжийн дээд, доод хэмжээг тогтоох;

5/устах аюулд орсон амьтан, ургамлын жагсаалтыг батлах, өөрчлөх, байгалийн зарим объектыг улсын тусгай хамгаалалтад авах;

6/хуульд заасан бусад бүрэн эрх.

14 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Засгийн газар байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/байгалийн  баялгийг  ашиглах,  импортлох,  экспортлох  хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох; З/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл бүхий үйлдвэрлэлийн болон бусад үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын

саналыг харгалзан өмчийнх нь хэлбэрийг үл харгалзан зогсоох; 4/амьтан, ургамал, түүнчлэн байгалийн гаралтай түүхий эд

экспортлох, импортлоход хил, гааль, хорио цээрийн хяналтыг зохион байгуулах;

5/ Хчингүй болсонд тооцсон;

6/иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг зохион байгуулах;

7/хуульд заасан бусад бүрэн эрх.

15 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/байгаль орчныг хамгаалах тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах;

3/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын зохицуулалт хийх, байгаль орчны чадавхийн хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах;

4/хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох ;

5/байгаль орчныг хамгаалах талаар улсын захиалга өгч судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил гүйцэтгүүлэх, өөрийн харьяа судалгаа, шинжилгээ, зураг төслийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах;

6/байгаль орчны тухай мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах, биологийн болон генетикийн нөөцийг тогтвортой ашиглахад чиглэгдсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагыг хэрэглэснээр гарах үр ашгийг тэгш, шударгаар ашиглах явдлыг дэмжих ;

7/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа үзүүлэх;

8/байгаль орчныг хамгаалах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

9./Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

10. Хүчингүйд тооцсон

11/байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ;

12/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Төрийн захиргааны бусад төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/салбарынхаа хөгжлийн чиг баримтлалд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг тухайлан тусгаж хэрэгжүүлэх;

2/салбартаа байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнах.

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

2/нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн дээд хэмжээг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;

3/байгаль орчны улсын тусгай хамгаалалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргаж түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоож биелэлтэд нь хяналт тавих;

4/хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох;

5/байгаль орчны төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх.

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

З/байгаль орчны мэдээллийн сангийн мэдээ, баримтыг төрийн захиргааны төв байгууллагад хугацаанд нь ирүүлэх;

4/нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

5/ нутаг дэвсгэртээ ажиллах байгаль орчны улсын ахлах болон улсын байцаагчийг энэ хуульд заасны дагуу ялгах тэмдэг, дүрэм хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах.

17 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;

2/нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн хэмжээг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;

4/байгаль орчныг хамгаалах талаар Засаг даргын ажлын тайлан хэлэлцэх

5/нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлд хариуцуулан асуудлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэх.

2.Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг хууль тогтоомжийн дагуу олгох;

3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгалийн баялгийн ашиглалтад хяналт тавьж, тэдний ургуулсан ой, ургамал, өсгөн үржүүлсэн амьтан, сэргээн сайжруулсан, засаж тохижуулсан газар, уст цэгийг хүлээн авах;

4/нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

5/байгаль хамгаалагчийн ажлыг удирдан чиглүүлэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар орон нутгийн төсөвтөө тусган хангах, шаардлагатай бусад туслалцаа үзүүлэх;

6/аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын цэг тогтоох, бохирдлыг багасгах арга хэмжээ авах;

7/энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан шийдвэрийг үндэслэн иргэдийн нөхөрлөлд хариуцуулах байгалийн тодорхой төрлийн баялгаас нь зохих болзол, хугацаатайгаар хууль, журмын дагуу хамгаалуулах, ашиглуулах, эзэмшүүлэх гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

18 дугаар зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах;

2/нийтийн ашиглалтын байгалийн баялгийн хамгаалалт, ашиглалтад хяналт тавих;

3/байгаль орчныг хамгаалах талаархи Засаг даргын ажлын тайлан

сонсох.

2.Баг, хорооны Засаг дарга байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/байгаль орчныг хамгаалах талаархи хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

2/нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах ажлыг удирдан чиглүүлж орчны бохирдол, хог хаягдлыг цэвэрлэх жил бүрийн ажилд иргэдийг татан оролцуулах;

З/хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;

4/нутаг дэвсгэртээ орчны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, нийтийн хог хаягдлын цэг тогтоох.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ АШИГЛАХ,

НӨХӨН СЭРГЭЭХ НИЙТЛЭГ АРГА ХЭМЖЭЭ

19 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах нийтлэг арга хэлбэр

1.Монгол Улс санхүүгийн баталгаа бүхий "Байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр"- тэй байна.

2.Төр, түүний байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг арга хэлбэрээр байгаль орчныг хамгаална:

1/нэн ховор амьтныг агнах, барих, ургамлыг бэлтгэж ашиглахыг

хориглох;

2/нэн ховор, ховор амьтан, ургамлыг Монгол Улсын улаан номонд бүртгэж хамгаалах;

3/байгаль орчинд үзүүлэх хортой, аюултай, нөлөөллийн хэм хэмжээ, стандарт тогтоож мөрдүүлэх ;

4/хүн амд экологийн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний өв уламжлалыг эзэмшүүлэх;

5/хоргүй, аюулгүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлэн ашиглахыг урамшуулах;

6/хот, тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалах, эрүүл ахуйн бүс тогтоох;

7/нөхөрлөлд гэрээний дагуу байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг хариуцуулах.

2О дугаар зүйл.Байгаль орчны чадавхийн хэм хэмжээ

1.Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор байгаль орчинд гаргах хортой, аюултай бодисын агууламж, үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшний хэм хэмжээ /цаашид "байгаль орчны чадавхийн хэм хэмжээ" гэх/-г дараахь үзүүлэлтээр тогтооно :

1/агаар, ус, хөрс дэх хими, биологийн хортой, аюултай бодисын хүлцэх хэм хэмжээ;

2/байгаль орчинд хаяж болох хортой, аюултай бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ;

3/чимээ, шуугиан, чичиргээ, цахилгаан соронзон талбай болон физикийн бусад хортой нөлөөллийн хүлцэх хэм хэмжээ;

4/цацраг идэвхжлийн хүлцэх хэм хэмжээ; 5/газар тариалан, бэлчээр хамгаалахад хэрэглэх агрохимийн

бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ; 6/хүнсний бүтээгдэхүүн дэх химийн бодисын зөвшөөрөх дээд

агуулмааж; 7/байгаль орчны даацын болон нөөцийн ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, ЗА, 4, 6-д заасан хэм хэмжээг стандартчиллын байгууллага тогтооно.

ЗА.Байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж гарсан зардлыг нөхөн төлнө.

21 дүгээр зүйл.Байгаль орчныг бохирдохоос хамгаалах

1.Байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлж үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал хаяхыг байгаль орчныг бохирдуулах гэнэ.

2.Бохирдуулах эх үүсвэрийн улсын нэгдсэн бүртгэлийг төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.

З.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулахгүй байх талаар дараахь үүрэгтэй:

1/хортой, аюултай бодис болон хог хаягдлыг гагцхүү тусгайлан тогтоосон зориулалтын газар зөвшөөрөгдсөн аргаар булах, устгах ;

2/хог хаягдлыг ялган, зориулалтын саванд цуглуулан, тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгслээр зөөж тогтоосон цэгт хаях;

З/оршин суугаа /оршин байгаа/ орчноо болон нүүхдээ бууцаа цэвэрлэж, шаардлагатай бол ариутгаж байх;

4/хашаа, байрныхаа орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.

4.Цацраг идэвхт болон химийн хортой, аюултай бодис, тэдгээрийг агуулсан нэгдлийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг хуулиар, үйлдвэрлэл, ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хоргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, булах, устгах журмыг Засгийн газар тус тус тогтооно.

22 дугаар зүйл. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар

нутаг

1.Хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалан байгаль орчин, хүн ам, мал, амьтан, ургамал, тэдгээрийн удмын санд хөнөөл учруулахуйц хортой нөлөөлөл, өөрчлөлт үүссэн нутаг дэвсгэрийг байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг гэнэ.

2.Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутагт хамрах бүсийн заагийг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

3.Байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, түүний эх үүсвэрийг хязгаарлах, хор уршгийг арилгах, байгаль орчныг засаж сайжруулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага, иргэний хамгаалалтын алба, бүх шатны Засаг дарга, холбогдох бусад байгууллага хамтран авч хэрэгжүүлнэ.

4.Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, учруулсан хохирлын шалтгааныг тогтоосны дараа түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

2З дугаар зүйл.Онц байдал тогтоосон үед байгаль орчныг хамгаалах

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт байгалийн гамшиг, гэнэтийн аюулыг сааруулах, түүний хор уршгийг арилгах, байгаль орчин, түүний баялгийг хамгаалах арга хэмжээг онц байдлын тухай болон онц байдал зарласан хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч хэрэгжүүлнэ.

24 дүгээр зүйл.Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ

1.Байгалийн баялгийн нөөцийг түүний даац, нөхөн сэргэх чадварыг харгалзан тодорхой хугацаанд ашиглаж болох хэмжээг байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ гэнэ.

2.Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээг байгалийн тухайн баялгийг хамгаалах, зохистой ашиглах тухай хуульд заасны дагуу тогтооно.

25 дугаар зүйл.Байгалийн баялгийг нөхөн сэргээх

1.Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

1/ховордсон амьтан, ургамлын ашиглалтыг хязгаарлах, тэдгээрийг үржүүлэх, нутагшуулах, тэжээлээр хангах зэргээр нөөцийг нь нэмэгдүүлэх;

2/байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах.

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаггүй амьтныг үржүүлэх, нутагшуулах ургамлыг тарималжуулах, эгэл биетнийг өсгөвөрлөх ажлыг төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий бусад байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор гүйцэтгэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ

26 дугаар зүйл.Байгаль орчны хяналт

1.Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ.

2.Хил, гааль, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар судлал, уул уурхайн зэрэг хяналтын байцаагч буюу хуульд зааснаар энэхүү хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтанд байгаль орчны улсын байцаагчийн эрх олгож, хяналтын үүрэг гүйцэтгүүлж болно.

З. Мэргэжлийн хяналтын албанд байгаль орчны улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, аймаг, нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум, дүүрэгт улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ болон байгаль хамгаалагч тус тус ажиллана.

4.Улсын байцаагчийг дараахь байдлаар томилж, чөлөөлнө:

1/ улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрх