Танилцуулга

    Хөхмөнх Сервис хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хүний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, байгууллага аж ахуйн нэгжүүдэд зохистой орчинд үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу хэвийн явуулах боломж олгох үүднээс шинэ буюу шинэчилсэн техник технологиор үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаатай бүтээгдэхүүнээр хангах зорилготой 2003 онд байгуулагдаад өнөөг хүртэл тасралтгүй найдвартай үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

    Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш 12 жилийн хугацаанд дараах үйлчилгээг нэг цэгээс хүргэж давхардсан тоогоор 4000 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, компани, хувь хүмүүстэй хамтран ажиллажээ.
Манай компани Монгол улсад шинээр нэвтэрч байгаа үйлдвэрлэл үйлчилгээнд зориулсан 3000 гаруй нэр төрлийн хөдөлмөр хамгааллын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой.
            Нэг цэгийн үйлчилгээнд:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн самбар
2. Стандартын дохио тэмдэг
3. Сургалт зөвөлгөө
4. Төрөл бүрийн мэдээллийн ба сургалтын плакат
5. Хувийн хамгаалах хэрэгсэл
    - Толгой хамгаалах хэрэгсэл
    - Амьсгал хамгаалах хэрэгсэл
    - Нүүр, нүд хамгаалах хэрэгсэл
    - Сонсгол хамгаалах хэрэгсэл
    - Гар хамгаалах хэрэгсэл
    - Өндрөөс хамгаалах хэрэгсэл
    - Ажлын гутал
    - Ажлын хувцас
6. Нийтийн хамгаалах хэрэгсэл
    - Хэмжилтийн багаж /хорт бодис, чийг, тоос, шуугиан, гэрэлтүүлэг/
    - Орчны агаар цэвэршүүлэгч тоног төхөөрөмжүүд
    - Авто замын дохио тэмдэг
    Бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан нийгэм хүмүүст чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд цаашдаа ч сурч боловсрох, байгаль экологийг хайрлан хамгаалах, нийгмийн хүмүүнлэг үйлсэд хувь нэмрээ оруулан ажилласаар байх болно.